05.08

”Аль Кайда”-гийн толгойлогч амиа алджээ

Хэт даврагчид болох "Аль Кайда" бүлэглэлийн толгойлогч нарын нэг Нассер Аль Анси амиа алджээ. Энэ талаар АНУ-ын цэргийн хүчний удирдлагууд батлан хэлсэн байна. Тэрбээр Арабын Эмиратад амьдарч байсан бөгөөд түүнийг АНУ-ын Батлан хамгаалахын тагнуулчид илрүүлсэн байна. Тэрбээр Францад болсон "Шарли Эбдо"-гийн хэрэгт буруутгагдаад байсан юм. Хэрэг болсны дараахан тэрээр өөрийгөө уг хэргийн цаана байгаа гэдгийг илчилсэн бичлэгийг олон нийтэд цацаж байсан билээ. Үүний дараа түүнийг олон улсын интерполоор эрэн сурвалжилж байсан юм.