05.08

Дуучин Цэлмүүний нөхөр үнэнээ хүлээжээ

“Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” зэргээр уралдаан тэмцээнд оролцож өвөрмөц хоолойгоороо олны танил болсон Цэлмүүн Н.Алтанхайрхан гэх залуутай хайрын романс үүсгэн мөн л дуулиан тарьсан хурим хийж байв.

Тэгвэл эхнэрийнхээ клипийг өөрийнхөө мэдлийн 100, 200, infiniti XQ зэрэг машинуудаар чимж гангардаг, инстаграм хуудаснаа өөрийнхөө машин, эзэмшдэг буугаараа гангарсан зургаа оруулан баярхах болсон Н.Алтанхайрхан саяхнаас маяктай тэргээр гангарч байгаад цагдаагийн ажилтнуудад баригдсан сурагтай. 80-50 УНҮ гэсэн улсы дугаартай маяктай машиных нь зургийг анх нэгэн жиргээч авч твиттерт оруулснаар энэ хэний машин бэ гэсэн эрэлд гарсан.

Тэгвэл Б.Батчимэг гэх хүний мэдэлд байдаг энэхүү машиныг Н.Алтанхайрхан унадаг нь батлагдаж Лицензийн төвөөс уг машиныг маяк эзэмших зөвшөөрөлгүй гэдгийг зарлажээ. Ингэснээр хууль бус үйлдэл хийж, хуурамчаар маяк ашигласан Н.Алтанхайрхан цагдаагийн байгуулагад анхны мэдүүлгээ өгсөн байна. Тэрээр маяктай машин хэрэглэсэн гэдгээ хүлээжээ.Түүнийг шалгаж байгаа бөгөөд тун удахгүй хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ хэмээн ЦЕГ-аас мэдээллэжээ.