09.19

Оюуны хөдөлмөр эрхлэх, ном зохиол бичих нь ашигтай


Хонь - (3/21-4/19)
Амар амгалан өдөр. Зарга хийх, шударга зүйлийн төлөө тэмцэх, нөлөө бүхий хүнээс дэм хүсэх, гэрээ хэлцэл байгуулахад сайн. Бүтээлч үйл ажиллагаа амжилтад хөтлөнө. Дотоод тэнцвэрт байдлаа хадгалж, сэтгэл санаагаа тайван байлга.

Үхэр - (4/20-5/20)
Хэрвээ та өнөөдөр ямар нэгэн зүйлийг хийхээр төлөвлөсөн бол арга замаа сайтар боловсруул. Хэрвээ та ажлаа амжилттай болно гэдэгт, мөн хүчиндээ эргэлзэж байвал ямар ч зүйлийг шинээр бүү эхэл. Бүтээлчээр хандаж чадвал л амжилтанд хүрнэ.

Ихэр - (5/21-6/21)
Бүх ажлаа дуусгах өдөр. Өнөөдөр олон нийтийг хамарсан хариуцлагатай арга хэмжээ зохион байгуулахад сайн. Хүндрэл учруулах асуудал нь шийдвэр гаргах сонголт хийх явдал юм. Сайтар бодож нягтласны эцэст шийдвэрээ гарга.

Мэлхий - (6/22-7/22)
Чухал ач холбогдолтой өдөр. Өдрийг та ямархуу байдалтай, бодол санаатай өнгөрөөнө түүнээс дараагийн сарын хугацаанд ямархуу байх тань хамаарна. Тиймээс томоохон ажил хэргийг хойш тавих нь зүйтэй. Сайхан зүйлийг бодож ирээдүйгээ өөдрөгөөр хараарай.

Арслан - (7/23-8/22)
Шинэ шинэлэг бүхэн дэмжигдэх өдөр. Аялал жуулчлалаар буюу албан томилолтоор явбал олз омогтой. Амьдралыг гэрэл гэгээтэйгээр харж сэтгэлээ сэргээ. Сайхан сэтгэгдэл төрүүлсэн учрал, хүмүүсийг талархан дурс. Шинэ мэдлэг боловсрол эзэмшихэд таатай.

Охин - (8/23-9/22)
Дотно харьцаа шалгуурт өртөнө. Бусадтай ойлголцоход амаргүй байх бололтой. Амраг тань үндэслэлгүй хардаж болзошгүй. Уурлахыг урьтал болголгүй учир зүйгээ олохыг хичээ. Хэн нэгэнтэй эв эвдэрсэн бол эвлэрэхийг хичээгээрэй.

Жинлүүр - (9/23-10/22)
Ойлгомжгүй бүхэн тодорхой болно. Өнөөдөр хүрээлэн буй бодит орчин таны мөн чанарыг илэрхийлж, таны сэтгэлийн гүн дэх бүхий л эмзэг асуудлыг уудлан харуулна. Оюуны хөдөлмөр эрхлэх, ном зохиол бичих нь ашигтай төдийгүй танд сэтгэлийн таашаал эдлүүлнэ.

Хилэнц - (10/23-11/21)
Шинэлэг бүхэн дэмжигдэх өдөр. Тиймээс та чухал мөчлөгийн эхлэлийг тавьж, хамгийн чухал төслөө хэрэгжүүлж эхлээрэй. Ямар ч ажлыг эхлүүлэн сайтар нягталж хийвэл амжилтанд хүрнэ.

Нум - (11/22-12/21)
Хэрүүл маргаан, үл ойлгогдох нөхцөл байдлаас зайлсхий. Бусдын элдэв нөлөөлөлд бүү автаарай. Таныг бухимдуулж ашиглахыг хэн нэгэн зэхэж байна. Хэрвээ та машин жолооддог бол болгоомжтой бай. Энэ үдшийг театр үзмэрийн газар өнгөрөөвөл ядаргаа тайлагдана.

Матар - (12/22-1/19)
Идэвхитэй байх өдөр. Хэрвээ та бүгдийг сайтар тооцсон бол шинэ ажил алба бүтэмжтэй. Биеэ эрүүлжүүлэхийг хүсвэл спортоор хичээллэ. Санхүүгийн байдал сайжирна.

Бумба - (1/20-2/18)
Өөрийгөө хөгжүүлэх оролдлого бүхэн амжилтад хүргэнэ. Тиймээс мэдлэг чадвараа дээшлүүл, спортоор хичээллүүл. Хэн нэгэнтэй эвлэрэх, харьцаагаа сэргээх шаардлагатай бол өнөөдөр амжуул.

Загас - (2/19-3/20)
Эрч хүч, дур булаам чанараа дэмий зүйлд зарцуулахаас зайлсхий. Таатай боломж тохиох тул алдалгүй ашиглаарай. Бусдын дэмжлэгийг авч чадна. Гэхдээ үр дүн ямар байх нь таны харилцаанаас шууд хамаарна. Тиймээс бусдаас тусыг эрвэл илэн далангүй байгаарай. Хайртай хүн тань анхаарал халамж шаардана.