05.08

Жүжигчин Г.Алтаншагайгийн гэр бүлийн зугаалга

Жүжигчин Г.Алтаншагай шинэ уран бүтээлээ үзэгчдэд хүргээд удаагүй байна. Тодруулбал, тэрбээр хамгийн сүүлд  “Хар сувдны нууц” уран сайхны кинонд тоглосон юм. Киноныхоо нээлтэд гэргийгээрээ гоёж ирсэн жүжигчин залуу их ажлын дараа түр амсхийж байгаа билээ. Учир нь тэрбээр гэргий, хүүхдүүдээ дагуулан зугаалж хамтдаа цагийг ихэд хөгжилтэй өнгөрүүлж байгаа аж. Түүний гэргий “ТВ5”-ын Насаа нөхрийнхөө уран бүтээлийг дэмжиж “Хар сувдны нууц” кинонд ажилласан гэх юм билээ.

С.ЗАЯА