ХОНЬ - (3/21-4/19)
Ажил хэрэгч уулзалт, албан томилолтод ээлтэй өдөр. Та сэтгэл татам нийцтэй байх тул хүмүүс таныг хүрээлнэ. Авьяас чадвар, ололт амжилтыг тань бусад хүн бишрэн магтана. Холоос таатай мэдээ дуулна. Болзоонд явахад сайн өдөр тул гоонь хүмүүс алдалгүй ашиглаарай.
ҮХЭР - (4/20-5/20)
Хөрөнгө мөнгөний бэлэгдэлт өдөр. Тиймээс мөнгө санхүүгийн бүхий л үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж, олз омогтой байна. Шинэ эд зүйл худалдаж авбал удаан эдлэгдэнэ. Нөхцөл байдалд тохируулан ажиллах нь амжилтад хүрэх үндэс болно.
ИХЭР - (5/21-6/21)
Ухаарлын өдөр. Та ямар нэгэн юмыг ойлгож ухаж авна. Шинээр ажил үйлс эхлүүлэх замд гарахад сайн. Гэрээ хэлцэл амжилттай хэрэгжинэ. Юмны учрыг олохыг хичээдэг хүн амжилтад хүрнэ. Санхүүгийн асуудал нааштай шийдэгдэнэ.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Бүтээл туурвилын өдөр. Юмс таны санаснаар болохгүй байлаа ч битгий бухимдаарай. Таатай цаг үе ирэхийг хүлээсэн нь дээр. Өнөөдөр тууштай байж чадсан хүн хожно. Бусдаас зөвлөгөө, тус дэм авахаас бүү нэрэлх.
АРСЛАН - (7/23-8/22)
Санхүүгийн аливаа ажиллагаа ашиг орлогтой. Мөнгоө өсгөхийн тулд өгөөмөр байгаарай. Худалдаа арилжаа ашигтай, шинэ эд зүйл худалдаж авахад таатай. Мэдээлэл туршлага солилцвол чухал зүйлийг мэдэж авна.
ОХИН - (8/23-9/22)
Оюунлаг өөрчлөлт хувьсал, дотоод бясалгалын өдөр. Өнөөдөр аливаа төрлийн эмчилгээ муу нөлөөтэйг анхаар. Эрч хүчээ барж дуусах аюултай. Үр хүүхэддээ санаа тавьж анхаар, тэдний санал хүсэлтийг сонс.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Нууцад нэвтрэх өдөр. Аян замд гарах, чухал арга хэмжээ зохион байгуулахадтаагүй. Зугаа цэнгэл хөөвөл бие сэтгэл хямарна. Мөргөл залбирал үйлдэж, буян хийвэл амьдралын утга учир, нууцад нэвтэрнэ.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Бүтээл туурвилын өдөр. Юмс таны санаснаар болохгүй байлаа ч битгий бухимдаарай. Таатай цаг үе ирэхийг хүлээсэн нь дээр. Өнөөдөр тууштай байж чадсан хүн хожно. Бусдаас зөвлөгөө, тус дэм авахаас бүү нэрэлх.
НУМ - (11/22-12/21)
Кармын шалгуур тавигдах өдөр. Шударга, журамтаa байвал бусдын дэмжлэгийг авна. Ажилдаа амжилт олохыг хүсвэл хариуцлага хүлээх, шударга байхаас айх хэрэггүй. Бие сэтгэлээ ариусгаж, ядарч зовсон хүнд сэтгэл харамгүй тусла. Худалдаа наймаа ашигтай.
МАТАР - (12/22-1/19)
Аз сорихоос буцдаггүй, дайчин, эрч хүчтэй хүмүүс амжилтад хүрнэ. Чухал арга хэмжээг зохион байгуулах, шударга зүйлийн төлөө тэмцэхэд ээлтэй сайн.
БУМБА - (1/20-2/18)
Оюуны чадавхи нэмэгдэнэ. Биоэнергийн эмчилгээ хийлгэх, мөргөл бясалгал үйлдэхэд сайн. Аливааг хийхдээ зөн билэгтээ захирагд. Бодол санаа, үйл хөдлөлөө хянаж, ярихаасаа илүү сонсохыг хичээ. Та амьдралаа өөрчлөхийг хүсээд зориглоогүй бол одоо цаг нь болжээ.
ЗАГАС - (2/19-3/20)
Хүнд өдөр. Урьдчилан таамаглаагүй хачин нөхцөл байдал үүсч болзошгүй. Тиймээс юуг ч бүү төлөвлө. Ачаалалтай ажиллавал эрч хүчээ барна. Ганц бие хүн сонирхол татсан нэгэнтэй учирна. Хүүхдийнхээ хүсэл саналыг анхаар.