09.26

Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг яллагдагчаар татна

АТГ-аас мэдээлэл хийх үеэрээ Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар мэдээлсэн юм. 

Монгол банкны 2012-2016 онд салхинд хийсгэсэн 14 их наяд төгрөгийн асуудлыг ил болгож хууль хяналтын байгууллага шалгаж байгаа талаар УИХ-ын Ажлын хэсгийн шалгалтаар ил болсон. Н.Золжаргал нь тухайн үед төв банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан билээ. 

Мөн Хөгжлийн банкны хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг энэ долоо хоногт Нийслэлийн прокурорын газарт хүргүүлэхээр болжээ.