09.27

А.Хишигдалай: Бид яагаад дандаа хөгжлийн хойно явж моод Монголоор дуусах ёстой гэж

Дуучин А.Хишигдалай шинэхэн дуугаа сонсогчдодоо хүргэлээ. Харин түүний шинэ уран бүтээлийн талаарх сөрөг сэтгэгдэл нэлээд гарсан аж. Үүнд дуучин бүсгүй эгдүүцэж  "Манай залуучууд хөөрхөн муухай хов живээ хэнээр ч хэлүүлэхгүй маш сайн шэйр хийж ам булаалдан муулж суухдаа тун чиг сайн шүү. Түүний оронд хүний нутагт хөлсөө дуслуулан хийсэн шинэхэн дууг маань шэйр хий л дээ. Монголын хөгжил эндээс буюу бие биенээ дэмжихээс эхэлнэ. Бид яагаад дандаа хөгжлийн хойно явж моод Монголоор дуусах ёстой гэж. Дэлхийн дуучид хэрэглэдэг саундыг бид яагаад дуундаа хэрэглэж болохгүй гэж. Бид яагаад Монгол дуун дээрээ бүжиглэж болохгүй гэж! Гэр бариад л малаа хариулаад л сууж байдаг гэж боддог гадаад хүмүүст. Залуус бид бага ч гэсэн бид чадна гэдгийг мэдрүүлж харуулахыг зорих хэрэгтэй" хэмээн хариу өгчээ.