"DOZ" энтертайнментын захирал Ш.Доржсүрэн буюу Дооёог хүмүүс эхнэрээ бүх киноныхоо гол дүрд тоглуулдаг хэмээн шүүмжилдэг. Гэсэн ч энэ нь зөвхөн Дооёо, Зулаа хоёртой ч хамаатай асуудал биш бөгөөд гэр бүлээрээ урлагийн салбарт хүчин зүтгэж яваа хүмүүсийн хувьд байх л асуудал. Тэгвэл Зулаа энэ талаар "Хүмүүс ер нь Дооёо дандаа эхнэрээ гол дүрд тоглуулдаг гэж шүүмжилдэг. Тэгж болохгүй гэсэн хууль лав би олж уншаагүй. Нөхөр нь найруулж эхнэр нь тоглодог үзэгдэл зөвхөн Дооёо Зулаа дээр биш дэлхийн бүх киноны уран бүтээлчид дээр үеийн үед байсаар ирсэн. Харин ч Дооёо их азтай найруулагч юм биш үү" хэмээн хошигноод авчээ. Магадгүй Дооёо хамгийн азтай найруулагч ч юм билүү.