Ч.Ганжавхлан нөхөрлөлийн тухай өөрийн цахим хуудсанаа, "Нөхөрлөл гэдэг инээж наргисан өдөр хоногуудаар биш, эцэж ядарсан хором мөчүүдээр хэмжигддэг. Сүр бадруулсан андын тангараг бүтэн шөнөө даахгүй сарнихад, зүгээр л нэг "Хүн" намайг гэрт хүргэж өгсөн байдаг юм. Хүн бус загнасан андаа хаяж чаддаггүй минь угтаа хэн ч биш явсан өдрүүдэд орхиж надаас холдоогүйд байдаг биз ээ. Хэн чиний найз вэ? Шалтгаангүй залгадаг тэр чиний найз, шалтгаангүй уулздаг тэр хүн чиний найз, ямар ч тус болохгүй мөртлөө хажууд сууж байдаг өрвөгөрүүд бол жинхэнэ найз, уухад нэрээ боддоггүй бол чиний найз, уулзахад цагаа хардаггүй бол чиний найз, уруудахад орхин оддоггүй бол "Сумтай нөхөр" .... Сумтай нөхөд тэр л миний найз ... Баян найз мөнгөөр устана, од найз үүрээр сарнина, худлаа найз үнэнд замхарна, юу ч биш зүгээр л "Найз"-ууд устах ч үгүй тодрох ч үгүй надтай хамт өтөлнө!" хэмээн бичжээ.