09.28

Монгол Улс өрсөлдөх чадвараараа дахин нэг байраар ухрав

Дэлхийн улс орнуудын 2017-2018 оны өрсөлдөх чадварын индексийг "World Economic Forum" байгууллагаас гарган  танилцуулжээ.

Тус байгууллагын гаргасан мэдээгээр манай улс өрсөлдөх чадвараараа 3.9 оноо авч дэлхийн 137 орноос 101 дүгээрт эрэмбэлэгдлээ. Энэ үзүүлэлтэд ямар нэг тайлбар хэрэггүй байх.

Манай улсын хувьд өмнөх оны үзүүлэлтээс нэг байраар хойшилжээ. Энэ нь урагш биш ухарч байгааг л илтгэх бөгөөд үүгээрээ Монгол Улсын улстөр, нийгэм эдийн засгийн  доройтлыг дэлхий нийтэд дэлгэн харуулж буй баримт юм.  

Өрсөлдөх чадварын индексээрээ манай хоёр хөршийн хувьд  БНХАУ таван оноогоор 27-р байрт, ОХУ 4.64 оноогоор 38 дугаар байрт оржээ. Индексийг Швейцарь, Сингапур, АНУ, Герман, Нидерланд, Хонконг улс тэргүүлсэн байна.