Мисс А.Баярцэцэг НҮБ-ын ногоон хөгжлийн нүүр царай болж ажиллахаар болжээ. Тэрбээр энэ тухай, "Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг гэдэг. Гэхдээ бидний бүтээж байгаа өдөр бүхэн маргаашийг маань бүтээж байгаа учраас хором бүхнийг хайрлаж, талархаж, үр дүнтэй өнгөрүүлэх ёстой юм шиг. Дэлхийн мисстэй өнгөрүүлсэн нэг жилийн аялал маань НҮБ хэмээх цоо шинэ хуудсыг нээж байна. НҮБ-ын REDD+ in Mongolia ногоон хөгжил төслийн нүүр царай болж ажиллах боллоо. Миний болон "My Club"-ын маань хувьд маш том хүндэтгэл билээ" хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ.