10.03

Мөрийтэй тоглож байсан бүлэг этгээдийг илрүүлжээ


Өчигдөр нийслэлийн хэмжээнд иргэд, байгууллагаас Нийт 1939 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 234, зөрчлийн 1315, согтуугийн 81, зам тээврийн  ослын 390, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 85-н үйлдэл бүртгэгджээ.
Тухайлбал өчигдөр мөрийтэй тоглож байсан бүлэг этгээдийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Тодруулбал Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах Паб-д хүмүүс мөрийтэй тоглож байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээлийн дагуу Хан-Уул дүүргийн 11-р хороонд суух 56 настай эрэгтэй Б нь мөрийтэй тоглоом зохион байгуулж, тоглуулж байсныг үйлдэл дээр нь илрүүлжээ. Уг газраас 10 кадр зураг, эд мөрийн баримтаар хясаа болон бусад зүйлийг хураан авч Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.