10.03

Талын цэцэгсээр наадан тоглодог би сэргэлэн бүсгүй

Талын цэцэгсээр наадан тоглодог би сэргэлэн бүсгүй...
Танхил дэлбээг нь эвийлэн хайрладаг би өрөвчхөн бүсгүй...
Ганган цоохор эрвээхэй надаар нааддаг би гоё бүсгүй...
Гайхам зун надаар чимдэг юм би цэцэгнээс гоё бүсгүй...
Нугын дунд дураар наадах би эрх чөлөөт бүсгүй...
Нууц бүхэнд минь хүмүүс дурладаг би сонирхолтой бүсгүй...
Танхил гоод минь лус дурладаг би гүнж бүсгүй...
Тааваар зугаалж өөрөөрөө баясдаг би чинь өөдрөг бүсгүй...
Шувууд надад дуулж өгдөг болохоор би удирдаач бүсгүй...
Шунхан нар илчээрээ илбэдэг болохоор би халуухан бүсгүй...
Хацарт минь хайр туяарч сэтгэлд минь солонго таталдаг юм...
Харин түүгээр нь зураг зурж шүлэг тэрлэдэг юм би найрагч бүсгүй...

Puujee Ineemseglel