Гитлерийн Герман улс Зөвлөлт-Германы хооронд 1939 онд байгуулсан гэрээг зөрчиж, 1941 оны дөрөвдүгээр сарын 22-ны үүрээр ЗХУ-д гэнэт халдан довтолсон юм. Зөвлөлтийн эх орны дайн эхэлсэн тэр өдөр МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчид, БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчид, Ардын сайд нарын Зөвлөлийн хамтарсан яаралтай хуралдаан болж, Монгол, Зөвлөлтийн1936 оны харилцан туслалцах протоколоор хүлээсэн үүргээ биелүүлэх, найрамдалт ЗХУ-д бүх бололцоогоор туслах шийдвэрийг гаргасан. 1941 оны дөрөвдүгээр сарын 23-нд Улаанбаатарт өргөн олон нийтийн цуглаан болж, Зөвлөлтийн Улаан армид туслах ажлыг эрхлэх “ Бэлэглэлийн төв комисс” байгуулж, түүний салбарыг бүх аймаг, хот, сум, үйлдвэр, албан газруудад ажиллуулах болжээ. БНМАУ хэдийгээр Зөвлөлтийн эх орны дайнд шууд оролцоогүй боловч, Зөвлөлтийн фронтын гүн ар тал болж оролцсон.Дайны жилүүдэд Зөвлөлтийн улаан армид туслах хөдөлгөөн өрнөж, “Бүхнийг фронтод”, “Бүгдийг ялалтын төлөө” хэмээх уриан дор орон даяар өрнүүлсэн. Бэлэг өдрөөс өдөрт нэмэгдэж, 1942 олныXI сар хүртэлх хугацаанд Улаан армид зориулан бэлэглэсэн бие төгрөг7,2 сая байсан бол 1942 оныXII сараас1943 оныXII сар хүртэл хугацаанд8,3 сая төгрөг болон нэмэгджээ. Монголын ард түмний янз бүрийн давхрааны хүмүүсээс Улаан армийн анги нэгтгэлийн командлагч, дайчдад мянга, мянган захидал илгээж байжээ. МАХН-ын Төв хорооны дэргэд фронттой захидлаар харилцах тусгай тасаг байгуулан ажиллаж байв. Монголын ард түмний хуримтлуулсан бэлгийг МАХН, төрийн удирдах тушаалтан, ажилчин, малчин, сэхээтний төлөөлөгчид баруун, баруун хойд фронт, Украйны нэгдүгээр, Калинины болон Волоховын фронтод нийтдээ 65 сая төгрөгийг бэлгийг найман удаагийн цуваагаар гардуулан өгсөн байдаг. БНМАУ-ын Засгийн газар, хөдөлмөрчдийн бэлгийн анхны цувааг Октябрийн хувьсгалын24 жилийн ойгоор, 1942 оны хоёрдугаар сард зөвлөлтийн армийн24 жилийн ойг тохиолдуулан бэлгийн хоёр дахь цувааг фронтод илгээсэн. 1942 оны арваннэгдүгээр сард Октябрийн хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан 237 вагоноос бүгдсэн бэлгийн дөрвөн цувааг нэг дор явуулсан байна. Энэ цувааг БНМАУ-ын Ерөнхий сайд маршал Х.Чойбалсан тэргүүтэй төлөөлөгчид фронтод хүргэж өгчээ. 1943 оны гуравдугаар сард Мон-голын төлөөлөгчид Зөвлөлтийн армид хоёр цуваа бэлэг илгээсэн. Бэлгийн цувааг хүр гэж өгөх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг Ю.Цэдэн-бал тэргүүлсэн. БНМАУ-ын хөдөл мөрчид1944 оны эцсээр фронтод140 вагон бэлэг явуулжээ. Хувьсгалт Монгол Улс танкийн цуваа, цамхаг дээр оросоор“Хувьсгалт Монгол Улс”, дээд захаар нь“МАХН-ын Төв хорооноос”, “БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдээс”, “БНМАУ-ын сайд нарын зөвлөлөөс”, “Д.Сүхбаатар”, “Х.Чойбалсан”, “Хатанбаатар Магсаржав”, “Г.Бумцэнд”, “Монголын малчдаас”, “Монголын Хувьсгалт Залуучуудын эвлэлийн гишүүдээс” гэх мэтчилэн тус цувааг байгуулахад хөрөнгө нийлүүлсэн нийгмийн бүх давхрага, албан ба олон нийтийн байгууллага, 18 аймгийн нэр бичээстэй Т-34 болон Т-70 маркийн53 шинэ танкаас бүр дэж байв. “Хувьс галт Мон-гол Улс” хэ мээх112 ду-гаар тан кийн бри гад нь Курскийн цүл хэнд болсон алдарт ту лал-даанд оролцсон бө гөөд гарамгай гавьяа бай-гуулсан учир“гвардийн” гэдэг хүндэт цол хүртэж, “Гвардийн танкийн 44 дүгээр бригад” гэж нэрлэгдэх болжээ. Туг бригад1944 оны нэгдүгээр сард Бердичев хотыг дайран эзлэх үед баатарлаг тулалдсаны учир Бердичев хотын нэрэмжит болгосон. Мөн Берлиний чиглэлд давшилтад орж дөрөвдүгээр сарын25-нд Берлинд орж тус хотыг чөлөөлжээ. 1964 оны есдүгээр сард БНМАУ-ын Засгийн газар тус хороог Сүхбаатарын одонгоор шагнаж, Сүхбаатарын нэрэмжит болгосон. “Монгол ард” нисэх эскадрил: БНМАУ-ын XXYI Бага хурал1943 оны гуравдугаар сарын 5-нд болж “Монгол ард” нисэх эскадрилийг байгуулан ЗСБНХУ-ын агаарын цэргийн хүчинд шилжүүлэн өгөх шийдвэр гаргасан. БНМАУ-ын төв болон орон нутгийн сонинд“нисэх эскадриль бол баатарлаг Улаан Армид өгөх манай хамгийн дээд бэлэг” гэсэн гарчгийн дор хөрөнгө хуримтлуулах явцын тухай өдөр бүр мэдээ нийтэлж байжээ. Ла-5 ФИ гэдэг байлдааны12 нисэх онгоцоос бүрдсэн эскадрилийг 1943 оны есдүгээр сарын25-нд Смоленск мужийн Вяковая өртөөний хавьд байрласан хээрийн буудал дээр 322 дугаар сөнөөгч дивизийн гвардийн хоёрдугаар хороонд хүлээлгэн өгсөн байна. Бэлэглэлийн комисст хөрөнгө нийлүүлэх хөдөлгөөн бүх Монгол Улс, бүх аймаг, сум, баг, бүх хүнийг хамарсан. Дундговь аймгийн Дэрэн сумын малчин Манал 14000 төгрөг, Төв аймгийн Эрдэнэ сумын малчин Баяр 13000 төгрөг, 20 адуу, Увс аймгийн Өмнөговь сумын малчин Бадам 5450 төгрөг, 1600 хонь, 94 адуу, зургаан тэмээг фронтод бэлэглэжээ. Хотын гар үйлдвэрийн артелийн гавш-гай ажилтан Доржпалам өөрийн бай-шинг худалдсаны үнэ4000 төгрөгийг, Аж үйлдвэрийн комбинатын арьс ширний заводын ажилчин Чимидлхам амралтын 23 өдөр ажилласны хөлсийг, Улаанбаатар хотынIV хорооны харьяат Цэрэндулам хоёр лангийн хос алтан бэлзэг, 2000 төгрөг, Ховд аймгийн Дарви сумын гуравдугаар багийн харьяат В.Бэгз 400 төгрөг, Завхан аймгийн Жаргалант сумын Жигжиджав аймагтаа хоёр жил дараалан түрүүлсэн хурдан хүлэг хоёр морио 1000 төгрөгийн хамт, Завхан аймгийн Их-уул сумын малчин ард Гарьд 76, Өмнөговь аймгийн Баяндалай сумын ард Наваан 43 шилдэг морьдоо бэлэглэсэн байна. Манай орны хөдөлмөрчид Улаан армийг ялалтад хүргэхэд туслах зорилгоор олон хэлбэрийн ажил зохион байгуулсны үрээр дайны жилүүдэд32 мянган агт морьд бэлэглэж, хагас сая төгрөгөөр худалдаж, найман удаагийн цуваа нийтдээ400 сая илүү төгрөгийн үнэ бүхий мал, эд материалын зүйл ба багаар бодоход биетээр300 орчим кг алтыг Зөвлөлтийн ард түмэнд өгч тусалжээ. Мөн улаан армид тусламжийн хөрөнгө хуримтлуулах, түүнийг тээвэрлэх ажлыг сайн зохион байгуулсан нам, улс, олон нийтийн байгууллага, үйлдвэр, худалдаа, тээврийн зэрэг газрын удирдах ажилтан, энэ ажилд идэвхтэй оролцсон хөдөлмөрчдийн нийт 521 хүнийг төрийн дээд шагнал одон медалиар шагнажээ.