10.10

”Girls’ Generation”-ий гурван гишүүн хамтлагаа орхилоо

БНСУ-ын алдарт охидын хамтлаг болох "Girls generation"-ий гишүүд болох Tiffany, Sooyoung болон Seohyun нар нь хамтлагаас албан ёсоор гарч байгааг "SM" энтертайнмтаас баталсан байна. Харин үлдсэн таван гишүүн агентлагтайгаа дахин гэрээгээ сунгажээ. "SM" энтертайнментын зүгээс "Хамтлагийг тараах бодолгүй байгаа. Girls' Generation хамтлаг нь компани болон фэнүүддээ үнэхээр чухал. Гэрээгээ цуцалсан гишүүд байгаа ч гэсэн бид үлдсэн гишүүдтэйгээ хамтарч ажилласан хэвээр байх болно" хэмээн мэдэгджээ. Дээрх гурван гишүүний хамтлагаа орхихоор болсныг зарласны дараа тэд өөрсдийн "Инстаграм" хуудаснаасаа "Girls' Generation" гэх нэрийг хасч биогоо өөрчилсөн байна.