Селена Гомес найз залуутай болсны дараа түүний экс найз залуу Жастин Бибер шинэ хайртайгаа учирсан бололтой. Жастин, Кендалл Женнер нарын үерхлийн тухай Барууны хэвлэлүүд бичих болсон. Кендалл бүсгүй Биберт үнэхээр дурласан тул экс найз бүсгүйтэй нь маш их харддаг аж.
Гэтэл Жастин байнга л Селенагаа дурсан санадаг гэнэ шүү. Үнэхээр Жастин өөрийнхөөрөө амьдрах дуртай нэгэн. Түүнд ухаангүй дурласан Кендалл бүсгүй яаж ч чадахгүй байгаа юм. Саяхан болсон нэгэн үдэшлэг дээр очоод Жастин Селена Гомесоос харц салгаж чадаагүй байна. Дараа нь өгсөн нэгэн ярилцлагадаа тэрбээр Селена үнэхээр гоё харагдаж байсан гэдгийг ярьжээ.