УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал 30 минут үргэлжлэв. Үүний дараа нотлох баримт дутуу хэмээн үзэж, хурлыг хойшлууллаа.
Ингэснээр 2017 оны оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигч С.Ганбаатар Солонгос улсын иргэнээс 50 сая вонын хандив авсан гэх хэргийг 14 хоногийн дараа буюу энэ сарын 30-ны өдөр дахин хэлэлцэхээр болов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч түүнийг БНСУ-ын иргэнээс 50 сая вон авсан хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 1,4 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан.
Тэрбээр уг шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандаж, улмаар хэргийг анхан шатны шүүхэд буцаасан юм.