Дуучин Т.Дэлгэрмөрөн бие даасан тоглолтынхоо товыг зарлалаа. Түүний тоглолт “Монгол бөхийн өргөө”-нд ирэх 11 дүгээр сарын 17-нд болно. Энэ өдөр дуучны болон түүний охины төрсөн өдөр аж. Тэрбээр өнгөрсөн хугацаанд бие даасан тоглолт хийж, хэд хэдэн цомог ганцаарчлан гаргаж байсан.