10.18

Дэд хурандаа Ш.Баасандоржийг ОБГ-ын даргаар томиллоо


Онцгой байдлын ерөнхий газрын даргын тоот тушаалаар Булган аймгийн Онцгой байдлын газрын даргаар дэд хурандаа Ш.Баасандоржийг томиллоо.
 
ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг Онцгой байдлын газрын даргын ажлыг өчигдөр хүлээлцүүллээ.

 Онцгой байдлын газрын даргаар томилогдсон дэд хурандаа Ш.Баасандорж, нийт бие бүрэлдэхүүнтэй уулзлаа. Уулзалтын үеэр Онцгой байдлын албаны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар алба хаагчидтай санал бодлоо солилцон, тэдний санал хүсэлтийг сонссон байна.