Хооллолт бол эрүүл энхийн үндэс нь билээ. Хүнсний бүтээгдэхүүнүүд нь бидний амьдралын үйл явцыг зохицуулдаг энерги гэж хэлэхэд ч хилсдэхгүй. Бидний идэж уусан болгон тодорхой нэгэн энергийг биед өгч, тодорхой нэгэн эрхтнийг тэтгэдэг. Хүнсний бүтээгдэхүүн бүр өөрийн гэсэн шинж чанартай бөгөөд бидэнд тэр төрлийнхөө зан аашийг улам бадрааж, амьдралд нөлөөлөдг. Энэхүү нийтлэлд байгалийн 4 махбод хүний эрүүл мэнд, сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдөг болох, биеийн ерөнхий байдлыг махбодид тулгуурласан бүтээгдэхүүнээр засах талаар та бүхэнд танилцуулна.
Байгаль орчлон 4 төрлийн энерги буюу 4 махбодтой бөгөөд эдгээр нь Гал, Ус, Шороо, Хий юм.
Гал махбод нь бидний бие организмд бодисын солилцоог хариуцдаг дулааны энергийг өгдөг. Хүсэл эрмэлзэл, эр зориг төрүүлнэ.
Ус махбод эдийн чийгшил, цус, тунгалагийг хариуцна. Уян хатан байдалтай холбоотой.
Хий махбод дархлаа ба ялгаруулах эрхтэн тогтолцоог хариуцна. Юманд шунахгүй, хорогдохгүй байх чадварыг хариуцана.
Шороо махбод яс, булчин, үеүүдийг бүрдүүлдэг. Тэвчээр, тууштай байдлыг сайжруулна.
Бид бүгдээрээ энэ дөрвөөс бүтдэг хэдий ч, хүн бүрт энэ 4 махбод нь өөр өөр эзлэхүүнтэй байдаг. Үүнээс улбаалан тухайн хүний эмчилгээний зөв хооллолтын чиг тодорхой болно.