“Боловсрол” телевиз дэлхийн 44 оронд албан ёсны эрхтэйгээр хийж "Оддын академи" шоуг хүргэхээр болжээ. Нэвтрүүлгийн бүртгэл энэ сарын 27-нд дуусах бөгөөд 16-аас дээш насны эмэгтэй оролцогч бүртгүүлэх боломжтой. “Боловсрол” телевизийн байранд өдөр бүрийн 09:00-19:00 цагт болж байна. Мөн edutvburtgel.mn-д холбогдон гэрээсээ, ажлаасаа гээд хаанаас ч онлайнаар бүртгүүлэх боломжтой. Тэгвэл “Оддын академи” шоуны шүүгчээр “Никитон” хамтлагийн дуучин, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Батчулуун, “Киви” хамтлагийн дуучин Ц.Намуун, реппер Big Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ, урлаг судлаач Б.Наранзун нар ажиллах аж.