Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас доорх оршуулгын газрын нөөц дууссан тул оршуулга хийхгүй байхыг иргэдээс хүсчээ.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Далан давхарт байрлах Самбалхүндэвийн оршуулгын газар, Баянзүрх дүүрэг 22 дугаар хорооны Цагаан давааны оршуулгын газар, Хан-Уул дүүрэг 16 дугаар хороонд байрлах Буянт-Ухаагийн оршуулгын газар, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын Баяндөхөмд байрлах Мянган лантын оршуулгын газар, Баянзүрх дүүргийн тавдугаар хороо Оросын оршуулгын газар, Сүхбаатар дүүрэг 17 дугаар хороо Японы оршуулгын газруудад оршуулга хийх боломжгүй болжээ.
Мөн дээрх оршуулгын газруудаас гадна нийслэлийн ногоон бүс, зөвшөөрөгдсөнөөс бусад газар оршуулга хийхийг хориглосон аж.