05.11

Сургуулиа худалдахыг оролджээ

Арканзасын сурагчид зарын сайт дээр өөрсдийн ахлах сургуулийг худалдах зарыг тавьжээ. Ахлах ангийн сурагчид сургуулиа орхиж байгаа тул тэр цаашид тэдэнд хэрэггүй ч коллежийн сургалтын төлбөрөө хийх мөнгө шаардлагатай болсон хэмээн уг зард бичсэн аж.

“Сургуулийн гадна талбайд машинаа зогсоох зай хангалттай бөгөөд мал хуйгаа ч авчирч болно. Хэн мэдэх вэ. Та хэрэв энэ сургуулийг худалдаж авбал ямар нэг зүйлд суралцаж болох л юм” хэмээн сурагчид даажигнажээ.