10.24

”Севилийн үсчин” дуурийг шинэ тавилтаар үзэгчдэд хүргэнэ

Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Ж.Россиний "Севилийн үсчин" дуурийг шинэ тавилтаар эгшиглүүлэх гэж байна. “Севилийн үсчин” нь дэлхийн сонгодог урлагийн түүхнээ 200 жил амьдарсан, хошин дуурийн бэлгэ тэмдэг болсон дуурь юм. Дуурийг Италийн нэрт найруулагч Стефано Монтигийн тавилтаар хүргэх юм байна. "Севилийн үсчин" дуурь энэ сарын 28, 29-нд 17.00 цагт тоглогдох юм байна.