10.26

Жүжигчин Рэйн, Ким Тэхи нар охинтой боллоо

Солонгосын алдарт жүжигчид болох Рэйн, Ким Тэхи нар өнгөрсөн нэгдүгээр сард хуримаа хийсэн юм. Хосууд 2012 онд цуг кинонд тоглохдоо үерхэж эхэлсэн байдаг. Тэгвэл жүжигчин Ким Тэ Хи жирэмсэн болсон  гэдгээ  өнгөрсөн тавдугаар сард албан ёсоор  олон нийтэд зарласан билээ. Харин алдарт хос өнөөдөр анхны охиноо өлгийдөж авсан байна.