10.27

Эрүүл агаарт гарч, байгальтай ойр дотно харьцахад бие сэтгэл сэргэнэ


Хонь - (3/21-4/19)
Шинэ соргог бүхэн дэмжигдэнэ. Өноөдөр эхэлсэн ямар ч ажлыг заавал дуусгахгүй бол хүнд байдалд орно. Таны хүсэл биелэх, бусдаас дэмжлэг авахад боломжтой өдөр. Бусад хүмүүсийг баярлуулахыг хичээ.

Үхэр - (4/20-5/20)
Хайр энэрэхүй сэтгэл хүчтэй байна. Бэлэг сэлт өгөх, гэм нүглээ наманчлах, уучлалт гуйх, зөв буруугаа ойлголцох, эвлэрэхэд ээлтэй. Ном уншуулах, засал хийлгэх, мөргөл залбирал үйлдэх нь таны амьдралд шууд нөлөөтэй. Уурлаж цухалдах, хэрэлдэх, бусдад мууг хүсэх цээртэй.

Ихэр - (5/21-6/21)
Засал ном хийлгэх, аливаа зан үйл гүйцэтгэх, мэргэч төлөгчид очих, ирээдүйгээ зөгнөхөд сайн өдөр. Боломжтой бол өдрийг гэртээ өнгөрөө, бясалгал мөргөл хийж, сэтгэл санаагаа ариусга. Хувь тавилангийн тэмдгүүдийг анхаар. Бодол санаагаа хянаж, бусдыг сонс.

Мэлхий - (6/22-7/22)
Үнэнч шударга байх өдөр. Худал хуурмаг бүхэн илрэнэ. Хүрээлэн буй юм бүхэн таны дотоод мөн чанарын илэрхийлэл болно. Тиймээс гярхай бай. Бүтээлч үйл ажиллагаа амжилтын үндэс болно. Албан ямар ч асуудалд бүтээлчээр хандвал удирдлагадаа үнэлэгдэнэ. Ухаалаг, тооцоотой байвал санасан хэрэг бүтнэ.

Арслан - (7/23-8/22)
Хамгийн хүнд хэцүү бүхнийг амжуулах өдөр. Шинээр ажил эхлэх, шинэ хүмүүстэй танилцахад сайн. Эхлээд удаж байгаа боловч дуусгаж амжаагүй хэцүү ажил байваас өнөөдөр барьж ав. Санхүү сайн байна.

Охин - (8/23-9/22)
Өнөөдөр тантай уулзсан хүн, учирсан нөхцөл байдал болгон хувь тавилангийн дохио тэмдгийг агуулна. Гярхай байж тэр бүгдийг анзаарахыг хичээ. Эндээс ирээдүйнхээ тухай чухал мэдээллийг олж авна. Оюуны хөдөлмөр эрхлэх, мэдлэг мэдээлэл олж авахад ээлтэй сайн өдөр.

Жинлүүр - (9/23-10/22)
Хамгийн хүнд хэцүү бүхнийг амжуулах өдөр. Шинээр ажил эхлэх, шинэ хүмүүстэй танилцахад сайн. Эхлээд удаж байгаа боловч дуусгаж амжаагүй хэцүү ажил байваас өнөөдөр барьж ав. Санхүү сайн байна.

Хилэнц - (10/23-11/21)
Хамтын ажиллагааны өдөр. Хүч чадлаа төвлөрүүлбэл амжилтад хүрнэ. Ямар ч ажилд хариуцлагатай хандах хэрэгтэй. Бодлогогүй үйлдэл нэр хүндэд муу. Бусдын зөвлөгөөг анхаарч, шаардлагатай бол дэмжлэг ав.

Нум - (11/22-12/21)
Хайр энэрэхүй сэтгэл хүчтэй байна. Бэлэг сэлт өгөх, гэм нүглээ наманчлах, уучлалт гуйх, зөв буруугаа ойлголцох, эвлэрэхэд ээлтэй. Ном уншуулах, засал хийлгэх, мөргөл залбирал үйлдэх нь таны амьдралд шууд нөлөөтэй. Уурлаж цухалдах, хэрэлдэх, бусдад мууг хүсэх цээртэй.

Матар - (12/22-1/19)
Оюунлаг өөрчлөлт хувьсал, дотоод бясалгалын өдөр. Өнөөдөр аливаа төрлиин эмчилгээ муу нөлөөтэйг анхаар. Эрч хүчээ барж дуусах аюултай. Үр хүүхэддээ санаа тавьж анхаар, тэдний санал хүсэлтийг сонс.

Бумба - (1/20-2/18)
Сайн өдөр. Шинээр эхлэх ямар ч үйл амжилтанд хүрнэ. Шинэ ажилд орох, гэрээ хэлцэл байгуулах, харилцааны ээдрээг гаргах, учир зүйгээ ололцоход тохиромжтой. Эд зүйл худалдан авах, нүүдэл суудал хийхэд сайн. Санхүүгийн аливаа ажиллагаа амжилтанд хүрнэ.

Загас - (2/19-3/20)
Мэдрэмж шаардсан өдөр. Мэргэ төлгө тавих, ирээдүйгээ зөгнөн харахад сайн. Эрүүл агаарт гарч, байгальтай ойр дотно харьцахад бие сэтгэл сэргэнэ. Санхүүгийн бүх төрлийн ажиллагаа амжилттай байна.