Мьянмарын Рохингиа лалын нийгэмлэгийн 500 гаруй гишүүнийг тээвэрлэж явсан усан онгоцыг Индонезийн хойд хэсэгт усанд живэх аюулаас аварсан байна. Хүүхэд, эмэгтэйчүүд ихэвчлэн тээвэрлэж явсан уг усан онгоц нь Асих мужийн нутагт живж байхад нь аварсан аж. Зарим тохиолдолд Бирм хэмээн нэрлэдэг Мьянмар улс нь сүүлийн жилүүдэд хэдэн зуу, мянгаараа дүрвэх болсон Рохингиа нийгэмлэгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан хариу өгөөд байгаа юм. Тэдний улс орноосоо дайжих гол зам нь Тайланд улстай хил залгаа орших ширэнгэн ой боловч ихэнх дүрвэгсэд далайгаар дамжин хил давахыг завддаг аж.
“Өнөө өглөө завьтай хүмүүс живж байгаа тухай мэдээллийг загасчдаас хүлээн авсан. Бид аврах багийнхныг илгээж, Бангладеш болон Мьянмарын Рохингиа нийгэмлэгийн 469 дүрвэгчийг аварсан. Одоо бүгд аюулгүй байгаа” хэмээн Ням гаригт Асих мужийн Будиаваны аврах ангийн дарга мэдэгджээ.
Мьянмараас дайжиж буй хууль бус цагаачид ихэвчлэн Малайз руу хил давахаар ийнхүү далайгаар явах нь элбэг байдаг гэж Олон Улсын Дүрвэгсдийн байгууллагын ажилтан Стив Хамилтон ярьсан байна.