"Орчин цагийн Ромео" буюу УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр хилийн дээс алхжээ. Тодруулбал, тэрбээр мастерт суралцахаар Арабын Эмиратыг зорьсон аж. Түүнийг мэргэжил нэгт нөхөд нь үдэж өгсөн бөгөөд жүжигчин Э.Тодгэрэл "Сайн яваад сайн суралцаад ирээрэй Шинээ.Арабын Эмиратын жүжигчний сургуульдаа улам шамдаад магистраа хамгаалаад хоёр найздаа бөөн бөөн алттай ирээрэй. Санана даа энэ хүүхдийг. Драм 3 түр зуур Драм 2 боллоо.Хамтлагийн нэр төрөө өндөрт өргөөд байж байх болно оо" хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ.