Балба Улс нь 30 гаруй сая хүн амтай, тэдний 12 гаруй сая хүн нь өөрсдийгөө олон мянган жилийн өмнө тухайн газарт нүүдэллэн суурьшсан монгол үндэстэн хэмээдэг аж.

Тэгвэл саяхан газар хөдлөлтийн гамшигт өртсөн Балбын ард түмэнд туслах аянг нийслэлд өрнүүлж эхэлсэн байна. "Балбын ард түмэнд туслацгаая" хандивын үйл ажиллагааг Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс санаачлан зохион байгуулжээ. Үүний үр дүнд тусламжийн цувааны түрүүч эзэдээ хүрсэн байна.