"Улаанбаатар эмпати" сургуулийн нэрэмжит математикийн олимпиад амжилттай зохион байгуулагдаж, өнөөдөр дүнгийн хурлаа хийлээ. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг олимпиадыг Монголын Математикийн Олимпиадын хороотой хамтран зохион байгуулсан бөгөөд Монголын Математикийн олимпиадын хороог үүсгэн санаачлагч Монгол Улсын Гавьяат Багш, Математикийн Ухааны Доктор, Профессор Ц. Дашдорж, МУГБ профессор А. Хашбаатар багш нар оролцлоо. Олимпиадад Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд мөн Өмнөговь, Архангай, Сэлэнгэ ,Төв, Баянхонгор зэрэг аймгуудын улсын болон хувийн 60 гаруй сургуулийн 1600 гаруй сурагч 1-12 ангийн ангилалд ухаан бодлоо уралдуулан өрсөлдсөн бөгөөд алтан медаль 15, мөнгөн медаль 22 хүрэл медаль 43, тусгай байрын шагнал 22, нийтдээ 92 сурагчдыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав. Цаашдаа уг олимпиад тогтмол болон зохион байгуулагдах бөгөөд математикт дур сонирхолтой сурагчдыг тодруулж урамшуулах зорилгоо болгон хамрах хүрээгээ өргөтгөж хөдөө орон нутгийн сургуулиудын оролцоог нэмэгдүүлэх бодлого барьж ажиллаж байна.









