11.02

Хүүхдэд зориулсан уран бүтээлийн XI дэх уралдааны дүн гарлаа


Соёл, урлагийн газраас хүүхдэд зориулсан уран бүтээлийн XI дэх удаагийн уралдааныг 4-н төрлөөр зарласан бөгөөд уралдаанд Монгол улсын 8-н аймаг, нийслэлийн харъяаны 13-70 насны уран бүтээлчид оролцсон ба драмын жүжгийн төрөлд 23, дуулалт жүжгийн төрөлд 16, бүрэн хэмжээний уран сайхны киноны төрөлд 20, олон ангит уран сайхны киноны төрөлд 4 нийт 56 зохиол ирсэн юм. 
БСШУСЯ-ны сайдын А/140 дүгээр тушаалаар томилогдсон мэргэжлийн зөвлөлийн гишүүд батлагдсан удирдамж, бүтээлд тавигдах шаардлага зэргийг үндэслэн дараах бүтээлүүдийг шалгарууллаа. Үүнд: 

• Драмын жүжгийн төрөлд 

- 1-р байр Н.Мандалын “Нууцын эрэлд” 

- 2-р байр Г.Мишээлийн “Торнхилийн ой” 

• Дуулалт жүжгийн төрөлд 

- 1-р байр О.Сундуйгийн “Хонхот гөлчгийн адал явдал” 

- 2-р байр Д.Цэнгэнжавын “Би хэн бэ?” 

• Уран сайхны киноны төрөлд 

- 1-р байр Т.Номин-Эрдэний “Кибер сүлжээ” 

- 2-р байр Ч.Наранцэцэгийн “Сүүн хэлхээ” 

• Олон ангит уран сайхны киноны төрөлд 

- 1-р байр Б.Анармаагийн “Виртуал хүү UP” 

- 2-р байр П.Наранбаатарын “Мөрөөдлийн төгөл” 

Шалгарсан бүтээлүүдийг хэвлүүлэх болон цаашид тайз, дэлгэцийн бүтээл болгоход ЗГХА, Соёл урлагийн газраас анхааран ажиллах юм.