11.03

Гон Хюжин ”Super icon” шагнал хүртлээ

Солонгосын алдарт жүжигчин Гон Хюжиний стил имиж олны анхаарлыг татдаг. Учир нь түүнийг байдаг л нэг жүжигчдээс тэс өөр өвөрмөц стилтэй гэдгийг нь хүн бүр хүлээн зөвшөөрдөг билээ. Тэгвэл жүжигчин бүсгүйн талаарх сүүлийн үеийн мэдээллээс хүргэхэд, тэрбээр  "Elle style awards Korea 2017" арга хэмжээнээс "Super icon" шагнал хүртсэн байна. Тэрбээр ""Elle style awards Korea 2017"-д хүрэлцэн ирэхдээ "Christian Dior"-ын 2018 оны шинэ загварын даашинзаар гангарчээ.