05.12

Буянт-Ухаа ордон руу үнэгүй автобусаар үйлчилж байна

Азийн волейболын холбооны ивээл дор болж буй тивийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн "Буянт-Ухаа" спортын ордонд үргэлжилж байна. Тэмцээний гурав дахь өдөр буюу өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтууд болно. Харин тэмцээнийг зохион байгуулах хорооноос үзэгчдэд зориулсан үнэ төлбөргүй үйлчилэх тусгай автобусийг үйлчилгээнд гаргаад байна.

Автобус:

    Баянзүрх дүүргийн Жуковын музей
    Сонгинохайрхан дүүргийн Саппоро үйлчилгээний төв
    Сүхбаатар дүүрэг Спортын төв ордон тус тус газраас 13.00, 19.00 цагуудаас "Буянт-Ухаа" ордон руу үнэ төлбөргүй үйлчилнэ.