Уул уурхайн салбарын 95 жилийн ойг тохиолдуулан "Эрдэс баялагийн салбар ба жендэр" семинарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, СЕСМИМ төсөл хамтран 2017 оны 11-р сарын 17-ны өдөр “Чингис Хаан” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулна.
Тус семинарын зорилго нь Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр (2017-2021)–ийг тус тус эрдэс баялгийн салбарын хүрээнд хэрэгжүүлэхэд өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэн, салбарын оролцогчдын жендэрийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэх юм.