Хонь - (3/21-4/19)
Бүтээлч сэтгэлгээ сэргэж, олон чухал санаа төрнө. Ирээдүйгээ төлөвлөхөд сайн. Энэ өдрийн гэрэл гэгээтэй бодол, хүсэл мөрөөдөл нь нэг сарын дотор хэрэгжин биелнэ. Мацаг барих, хоолоо сойх, бие махбодийг эрүүлжүүлэх дасгал хийхэд үр дүнтэй. Аян замд гарах, худалдаа арилжаа хийхэд олз омогтой.
Үхэр - (4/20-5/20)
Хувь тавилангийн шалгуур тулгарах өдөр. Хэрэв танд шийдэлгүй орхисон асуудал байдаг бол өнөөдөр эргэн сөхөгдөнө. Та дахин ийм байдалд орохгүйн тулд асуудлыг зөв шийдвэрлэ. Аливаа чухал ажлыг үдээс хойш товловол бүтэмжтэй.
Ихэр - (5/21-6/21)
Хамгийн хүнд хэцүү бүхнийг амжуулах өдөр. Шинээр ажил эхлэх, шинэ хүмүүстэй танилцахад сайн. Эхлээд удаж байгаа боловч дуусгаж амжаагүй хэцүү ажил байваас өнөөдөр барьж ав. Санхүү сайн байна.
Мэлхий - (6/22-7/22)
Өөрчлөлт хувьслын бэлгэдэлт өдөр. Өнөөдөр эхэлсэн ажлаа заавал дуусгаарай. Нөлөө бүхий хүнд хандаж дэмжлэг хүсвэл заавал туслана. Мөн хүлээн авалт, уулзалт, арга хэмжээ зохион байгуулахад өлзийтэй. Зарга мэдүүлвээс заргаа авна.
Арслан - (7/23-8/22)
Сайн өдөр. Шинээр эхлэх ямар ч үйл амжилтанд хүрнэ. Шинэ ажилд орох, гэрээ хэлцэл байгуулах, харилцааны ээдрээг гаргах, учир зүйгээ ололцоход тохиромжтой. Эд зүйл худалдан авах, нүүдэл суудал хийхэд сайн. Санхүүгийн аливаа ажиллагаа амжилтанд хүрнэ.
Охин - (8/23-9/22)
Ухаарахуй, бясалгахуй өдөр. Шинээр ажил үйлс эхлүүлэх, замд гарахад сайн. Гэрээ хэлцэл амжилттай хэрэгжинэ. Юмны учрыг олохыг хичээдэг хүн амжилтад хүрнэ. Санхүүгийн асуудал нааштай шийдэгдэнэ
Жинлүүр - (9/23-10/22)
Таагүй өдөр. Та хийхээр толөвлөсөн зүйлээ тодорхой шалтгааны улмаас хийж чадахгүй. Юуг ч төлөвлөлгүй урсгалаар нь орхи. Алдаа оноогоо цэгнэхэд сайн. Худлаа ярих, дэмий чалчихаас зайлсхий. Цахилгаан хэрэгсэлтэй харьцахдаа болгоомжтой бай.
Хилэнц - (10/23-11/21)
Хөрөнгө мөнгөний бэлэгдэлт өдөр. Тиймээс мөнгө санхүүгийн бүхий л үйл ажиллагаа амжилтгай хэрэгжиж, олз омогтой байна. Шинэ эд зүйл худалдаж авбал удаан эдлэгдэнэ. Нөхцөл байдалд тохируулан ажиллах нь амжилтад хүрэх үндэс болно.
Нум - (11/22-12/21)
Шинэлэг хандлага давамгайлах өдөр. Эерэг сайхан бодол агуулж, бодол сэтгэлээ цэгцэл. Аян замд гарахад сайн. Хөрөнгө оруулалт хийх, санхүүтэй холбоотой ажил үйлсийг эхлэхэд ашигтай.
Матар - (12/22-1/19)
Ухаалаг даруу байх нь амжилтанд хүрэх үндэс болно. Бусдын өдөөн хатгалга, элдэв явуулгад битгий авт. Танд таагүй ханддаг хүн ажлын эмх цэгцийг алдуулах, сэтгэл санааг үймүүлэх зорилготой байна. Тиймээс гадны нөлөөнд автахгүй байх нь чухал. Гэр бүлдээ анхаарах шаардлага гарна. Санхүүгийн байдал сайжрана.
Бумба - (1/20-2/18)
Ажил төрөл, бодол санаагаа цэгцлэн бясалгах, амсхийх өдөр. Сайтар хөдөлж, биеийн чилээг гаргавал ажиллах чадвар нэмэгдэнэ. Уран бүтээлчид, тэр дундаа зураач, хөгжимчдийн онгод орж, сайхан бүтээл туурвина.
Загас - (2/19-3/20)
Таны өмнө шалгуур тавигдах өдөр. Өнөөдөр та хийсэн үйлдэл болгоныхоо төлөө хариуцлага хүлээх тул хянуур байж, үйлдэл болгоноо нягтал. Чухал шийдвэр гаргах, амьдралаа дүгнэж цэгнэхэд тохиромжтой. Мэдлэг туршлагаа бусадтай хуваалцах, шинэ мэргэжил эзэмшихэд сайн.