11.14

Сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, сайн сайхныг зөгнөн бодож, ирээдүйгээ төлөвлө


Хонь - (3/21-4/19)
Хамгийн хүнд хэцүү бүхнийг амжуулах өдөр. Шинээр ажил эхлэх, шинэ хүмүүстэй танилцахад сайн. Эхлээд удаж байгаа боловч дуусгаж амжаагүй хэцүү ажил байваас өнөөдөр барьж ав. Санхүү сайн байна.

Үхэр - (4/20-5/20)
Идэвхитэй байх өдөр. Хэрвээ та бүгдийг сайтар тооцсон бол шинэ ажил алба бүтэмжтэй. Биеэ эрүүлжүүлэхийг хүсвэл спортоор хичээллэ. Санхүүгийн байдал сайжрана.

Ихэр - (5/21-6/21)
Өдрийг гэр бүлийн хүрээнд өнгөрөөвөл сайн. Орон гэрээ тохижуулах, өөрчлөх, цэвэрлэхэд санаа тавь. Чухал ажил хэрэг, уулзалт болзоог хойшлуулах нь зүйтэй. Ирээдүйгээ төлөвлөх нь тааруу үртэй.

Мэлхий - (6/22-7/22)
Мэдрэмж шаардсан өдөр. Мэргэ төлгө тавих, ирээдүйгээ зөгнөн харахад сайн. Эрүүл агаарт гарч, байгальтай ойр дотно харьцахад бие сэтгэл сэргэнэ. Санхүүгийн бүх төрлийн ажиллагаа амжилттай байна.

Арслан - (7/23-8/22)
Хариуцлагатай өдөр. Анхаарлаа төвлөрүүлж, нямбай байвал төлөвлөсөн бүхэн бүтэмжтэй. Бусдын зөвөлгөө, шүүмжлэлийг анхаар. Энэ өдөр, юунд таныг дуудаж байгааг, мөн өдрийн шинж тэмдэг ямар байгааг мэдэх нь чухал.

Охин - (8/23-9/22)
Хувь тавилангийн шалгуур тулгарах өдөр. Хэрэв танд шийдэлгүй өрхисөн асуудал байдаг бөл өнөөдөр эргэн сөхөгдөнө. Та дахин ийм байдалд орохгүйн тулд асуудлыг зөв шийдвэрлэ. Аливаа чухал ажлыг үдээс хойш товловол бүтэмжтэй.

Жинлүүр - (9/23-10/22)
Гэнэтийн үйл явдлаар дүүрэн өдөр. өдрийн эхний хагасыг биеэ чийрэгжүүлэхэд зориулбал үр дүнтэй. Өвдөөд үнэтэй эм тарианд мөнгөө үрсэнээс өвдөхөөс сэргийлэх нь хамаагүй бага зардалтай. Харин үдээс хойш хайртай хүн тань гайхшруулна. Хэрвээ та хоёр харилцан буулт хийхгүй бол хэрүүл тэмцэл нүүрлэнэ.

Хилэнц - (10/23-11/21)
Зүүд зөн хурцдах, далд авьяас чадвар илрэх өдөр. Өнөөдөр хүчтэй биоэнерги бүхий хүмүүсийн авъяас нь нээгдэж, олон зүйлийн мөн чанарт нэвтэрнэ. Ирээдүйгээ төлөвлөх, зөвхон сайн сайхан зүйлийг төсөөлөн бодох нь чухал нөлөөтэй.

Нум - (11/22-12/21)
Эхлэл шинэчлэлийн өдөр. Аливааг үндсээр нь өөрчлөх, шинээр эхлүүлэхэд ээлтэи. Ажил албаны хүрээнд зарим нэг өөрчлөлт гарч, хамт ажиллагсдаас халагдах, солигдох магадлалтай. Та зарим нэг зүйлийн талаар төөрөлдөж явснаа мэдрэнэ. Санхүүгийн байдал сайжрана.

Матар - (12/22-1/19)
Хэрвээ та өнөөдөр ямар нэгэн зүйлийг хийхээр төлөвлөсөн бол арга замаа сайтар боловсруул. Хэрвээ та ажлаа амжилттай болно гэдэгт, мөн хүчиндээ эргэлзэж байвал ямар ч зүйлийг шинээр бүү эхэл. Бүтээлчээр хандаж чадвал л амжилтанд хүрнэ.

Бумба - (1/20-2/18)
Ариун бус бүхнээс салах өдөр. Энэ нь ажил хэрэг, сэтгэл санаа, үйл хөдлөл гээд бүхий л зүйлд хамаатай. Өнөөдөр ямар ч чухал ажлыг эхлэхээс зайлсхий. Өдөр тутмын ажилдаа шамд. Санхүүгийн асуудалд хянуур байхад илүүдэхгүй.

Загас - (2/19-3/20)
Бүтээн байгуулалтын өдөр Ургамал, газар шороотой холбоотой ажил үр ашигтай. Сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, сайн сайхныг зөгнөн бодож, ирээдүйгээ төлөвлө. Шинэ ажилд орох, засвар үйлчилгээ хийж эхлэвэл сайн. Худалдаа арилжааны ажил ашигтай.