11.15

“Салхи 20 жил” хүндэтгэлийн тоглолт болно

 “Мартагдшгүй хайр”, “Харц”, “Нандин хайр”, “Үггүй бороо”, “Хайрлаач намайг”, “Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө” ... гээд л сэтгэлд хоногшиж дурсамж хөврүүлсэн  хайрын дууны эзэд “Салхи” хамтлаг байгуулагдаад 20 жил болсон байна. 
Хайрын дууч залуус энэ сарын 25-нд Улаанбаатар паласын концертийн их танхимд “Салхи 20 жил” хүндэтгэлийн тоглолтоо хийнэ.  
Үе үеийн, нас насныхны сонсох дуртай хит дуунууд эгшиглэх “Салхи 20 жил” тоглолтын хөгжимчдээр “Айзам 2”, “Fire”, “ PEK ON” хамтлаг, Баянмонгол чуулгын уран бүтээлчид ажиллах юм.