Улсдаа Венийн дараа орох Грац хотноо дэлхийд алдартай “Design month Graz 2015” наадам удахгүй эхэлнэ. Энэхүү наадмын оргил хэсэг нь “Аssembly the design festival in Graz” шоунд загвар зохион бүтээгч Ариуна Сүри оролцохоор болжээ. Авсрийн Милан гэгддэг Грац хотноо зохион байгуулдаг уг шоу нь олон улсын дизайнеруудын нэр хүндийг тодорхойлдог наадмуудын нэг юм. Энэ жилийн шоунд оролцох хүсэлтээ илгээсэн 14 улсын 63 загвар зохион бүтээгчийн бүтээлээс есийг нь сонгожээ. Тэрбээр уг шоунд “Ариуна Сүри” брэндийнхээ 2016 оны шинэ загваруудаараа оролцох юм байна.
Х.ЗАЯА