11.16

Б.Мөнх-Оргил: Хэрвээ би дуусгавал

Хэрвээ би дуусгавал
Хичнээн сайхныг амлаад ч эргэж харахгүй
Хэрвээ би хайртай бол
Хэл амгүй, чимээгүй явж чадна

Хөөсөөр атал явахгүй юм гэж
Хөмсөгөө атируулах огтын хэрэггүй
Хөнгөмсөг загнаж үнэ цэнээ алдахгүй
Хүндтэй хэвээрээ л дуусгаж чадна 

Хэрвээ би дуусгавал
Хичнээн сайхныг амлаад ч эргэж харахгүй
Хэрвээ би хайртай бол
Хэзээ ч буцаж очихгүй ээ чигээрээ явж чадна

Б.МӨНХ-ОРГИЛ
2017.10.29-нд