Жүжигчин Эва Лонгория болон дизайнер, дуучин Викториа Бекхэм нар сайн найзууд. Тиймдээ Викториа найзынхаа сүйт бүсгүйн даашинзыг урласан байдаг. Тэгвэл Эва Лонгория саяхны нэгэн ярилцлагадаа найзыгаа ихэд магтжээ. Тэрбээр "Би энэ гайхалтай бүсгүйгээр үргэлж бахархдаг бас итгэдэг. Тийм учраас л хамгийн чухал өдрөө түүнийг хажуудаа байлгасан юм. Мөн түүний урласан даашинзыг өмсөхийг их хүссэн. Миний хамгийн сайн найз бол Викториа Бекхэм. Би цөөхөн хэдэн хүнд итгэдэг. Тэдний нэг бол энэ бүсгүй. Түүний гадаад төрх дэгжин бас загварууд нь гайхалтай. Түүний загвар зохион бүтээх авьяас гэнэт тодроогүй. Тэр хамтлагт байхдаа л тоглолтынхоо хувцас болон нөхрийнхөө хувцасны загварыг гаргадаг байсан. Би түүнд итгэдэг учир түүний зохион бүтээсэн даашинзыг өмсөөд олны өмнө гарахдаа эмээдэггүй" гэжээ.