“Киви” хамтлагийн гол дүр, дуучин Ука 30 гаруй насандаа гэр бүл зохиож, үрийн зулай үнэрлээд байгаа билээ.
Шинэ оны эхээр хөөрхөн охинтой болсон тэрбээр нөхөр, хүүхдийн хамт Лондонд амьдарч байна. Мэдээж урлагийн нөр их ажлаасаа түр амсхийж, шинэ хүнээ халамжлах гээд Укад айлын эхнэр, ээж хүний үүргээ гүйцэтгэхээс авахуулаад хийх ажил тун их байгаа учраас Монголоосоо хэсэг хугацаанд явсан биз ээ. Магадгүй эргээд тайзан дээр нярайлаагүй мэт хөнгөн, шингэн гарч ирэх бэлтгэлээ тэндээ базааж байхыг үгүйсгэхгүй. Учир нь Ука угийн эрч хүчээр дүүрэн бүсгүй.
Нөгөөтэйгүүр дуучин бүсгүйг ямар залуутай гэр бүл болсоныг хүн бүхэн сонирхож байгаа ч нууц хэвээр байна. Зарим баттай бус эх сурвалжийн өгүүлж байгаагаар урлагийн ихэр найзууд гэх Ука, Катя Зол нар “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч асан Ганбаатарын төрсөн ах, дүү хоёртой дэр нэгтгэж, нэг айлын бэр болсон гэх юм билээ. Харамсалтай нь өнөөх ах дүү хоёр нь эхнэр, хүүхдээсээ салан байж шаргал үст найзуудтай сууж байгаа гэж яригдах аж. Юутай ч анхны үрээ өлгийдөн авсан Укадаа аз жаргал хүсье.