2015 оны 05 сарын 8-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд боом өвчний хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгдэж өвчтөн 19 настай ,эрэгтэй, “Э”-нь Дашбалбар сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Дорнод аймгийн Дашбалбар сумын малчин "Э"-ийн эрүүн дор хатиг гарсан, бага зэрэг халуурах шинж тэмдэг 5 сарын 5-ны өдөр илэрсэн байна.
Тэдний хотонд 3 сарын сүүлээр 1 ботго, 4 сард 1 ингэ, 1 ботго, 5 сард 1 гүү үхсэн ба ингэ, гүү хоёрын амруу хар цай цутган өгч 1 ботгыг өвчсөн байна. Улмаар 5-р сарын 7-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын эмнэлэгт хандаж үзлэгээр эрүүний шарх бага зэрэг хавантай, улайж хавдсан, бага зэргийн цусархаг хар тав үүссэн байжээ. Өвчтөнөөс авсан сорьцонд лабораторийн шинжилгээ хийгдэж байна.
Сэрэмжлүүлэг:
Голомтот нутгийн малыг дархлаажуулалтад бүрэн хамруулах
Шалтгаан тодорхойгүйгээр мал үхсэн тохиолдолд аль ойр байгаа мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдээлэх
Үхсэн малд хүрэхгүй байх, шаардлага гарвал хамгаалах хувцас,бээлий өмсөх
Малын гаралтай хүсний бүтээгдэхүүнийг гүйцэд боловсруулж хэрэглэх
Эрсдэл бүхий хүн амыг боом өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад хамруулах