11.17

Б.Шижирбатыг дэмжиж саналаа өгөх боломжтой

Б.Шижирбат "Asia's Got Talent 2017" хагас шигшээд шалгарсан билээ. Тэгвэл хагас шигшээгийн санал хураалт өчигдөр буюу пүрэв гарагт оройн 20:30 цагаас нээгдсэн. Саналыг "Facebook" болон "Google Account"-аас өгөх боломжтой бөгөөд нэг хэрэглэгч өдөрт 10 санал өгөх боломжтой. Санал эхэлснээс хойш дөрөв хоног буюу 11 дүгээр сарын 19-ний 23:59 хүртэл санал авах юм. (Facebook болон Google acc тай хүмүүс энэ хоёр хаягаараа нийт 80 санал өгөх боломжтой юм) Санал өгөх зааварчилгааг доорх зурган дээр тайлбарлалаа.  Мөн Б.Шижирбатын хагас шигшээгийн үзүүлбэрийг хамт хүргэж байна. Сануулахад, Б.Шижирбатын хаштаг дугаар #AGTVote8 байх юм.