11.18

Өвлийн улиралд аюулгүй жолоо барих найман зөвлөгөө

1. Зуны дугуйгаа хугацаанд нь өвлийнхөөр солих Зуны дугуй бага хэмд зохих шаардлагыг хангаж чадахгүй болдог. Зуны дугуйг дулааны улиралд зориулж өөр материалаар хийдэг тул хүйтэнд хатуурч замтай муу барьцалддаг. Харин өвлийн дугуй халтиргаа гулгаатай болон цастай замд илүү барьцалдах чадвартай байдаг, тийм ч учраас тормозлох зай нь ч багасдаг байна.Машиныхаа 4 дугуйг бүгдийг солих хэрэгтэйг хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Зөвхөн урд хоёр дугуйгаа өвлийнхөөр солиход хойд хоёр дугуй илүү халтирна. Мөн дугуйнуудыг өөр өөр хэмжээтэй хийлбэл машин хурдлах эсвэл эргэхэд машин эргэлдэх эрсдэлтэй. Харин зөвхөн хойд дугуйг өвлийнхөөр солиход машины хамрыг авч шидэх аюултай юм. 

2. Хоорондын зай барь Зам нойтон, халтиргаатай байхад хоорондын зайгаа барих нь маш чухал. Ийм зам дээр машины тормоз барих зай уртасна, заримдаа зогсох ч үгүй. Зайгаа барихыг оролдохоос гадна хоорондын зайг нэмэхэд ч буруудахгүй – хэдий та мэргэжлийн жолооч байсан ч хамаагүй таны өмнө явж байгаа жолооч багахан алдаа гаргахад та бэлэн байх ёстой. 

3. Замын нөхцөл байдлыг мэдэр Гүүр эсвэл хээрийн зам илүү халтиргаатай байх магадлал өндөр, хүйтэн салхи тэнд эзэгнэж байдаг юм. Мөн нарны шууд гэрэл тусдаггүй зам ч мөн аймшигтай халтиргаатай байна. 

4. Автомашины техникийн нөхцлийг шалгаарай Өвлийн улиралд төмөр хүлэгтээ илүү анхаарал, халамж тавиарай. Техникийн тос тосолгоо нь өвлийн хэмд зориулагдсан байхаас гадна шил арчигч шингэнийг хөлдөөхгүй байхыг анхаараарай. Дугуйны хийг байнга шалгаж, хөдөлгөөн эхлэхээс өмнө хөдөлгүүрээ сайтар халаасан байх хэрэгтэй. 

5. Явган зорчигчоос болгоомжил Өвөл эрт харанхуй болно, хүмүүс ч бараан өнгийн өвлийн хувцас өмсөх учраас явган зорчигчийг анзаарахгүй байх тохиолдол элбэг гардаг. Явган хүний гарц ойртоход урьдчилан хурдаа багасгана уу. 

6. Бүү огцом хөдөл Жолооны ард л суусан бол улирал харгалзахгүйгээр танд огцом хөдөлгөөн хийхийг хориглоно. Өвлийн улиралд та асар сонор сэрэмжтэй, тайван байх ёстой, таны буруу хөдөлгөөн ямар ч эмгэнэлт явдалд хүргэж болно. Зөөлөн, болгоомжтой хөдөлгөөн: жолооны хүрдээ эргүүлж, тормоз гишгэж, байрнаасаа аажмаар хөдөлж, хурдаа бага багаар нэмж хасна. 

7. Өөр эгнээ рүү шилжих хөдөлгөөний бага хийцгээе Өвлийн улиралд гүйцэж түрүүлэх, эгнээ байр байнга солих зэрэг болгоомжгүй манёвр хийхээс зайлсхий. Урьдчилан хурдаа хасаж бусад жолооч нарт анхааруулсны дараа л зохих хөдөлгөөн хийхийг зөвлөж байна. 

8. Гэрэл, дохиогоо бүү март Өдрийн цагаар ойрын гэрлээ, ялангуяа цас орж байхад асаахаа бүү мартаарай. Маш их цас орж байхад ч гэсэн хөдөлгөөнд орж буй бусад жолооч нар таныг анзаарах болно.