05.12

Цалин товлосон хугацаандаа нэмэгдсэнгүй

МҮЭХ-оос өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Учир нь Хөдөлмөр нийгэм зөвшилцлийн үндэсний гурван талт хэлэлцээрээр төрийн албан хаагчдын цалинг тавдугаар сарын 01-ээс нэмэхээр болсон. Харин өнөөдрийг хүртэл цалингийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй байгаа юм. 2015 онд цалин, тэтгэвэрийг тодорхой үе шаттайгаар 90 тэрбумаар нэмэгдүүлнэ хэмээн тохиролцсон. Хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт суулгаад, төсвийн хуулиар баталгаажуулсан тохиролцоо нь Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулах ажил хойшлогдсоор байгаа аж. МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ 60-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлага нь иргэдийн авч байгаа цалин, бодит худалдан авах чадварт тулгуурласан тооцоо. Улс орны эдийн засгийн байдал, төсвийн бүрдэлтийг харгалзахгүйгээр тавьсан тоо биш. Цалингийн нэмэгдэлд 90 тэрбум, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэлд 13 тэрбум төгрөг төсөвлөж байгаа нь бидний санасан хэмжээнд хүрэхгүй байна гэжээ.