"Goo spinning"-ийн зүгээс охид, бүсгүйчүүддээ зориулсан олон урамшуулал, уралдааныг зарладаг билээ. Тэгвэл энэ удаа тус спиннингийн зүгээс охид, бүсгүйчүүдийн дунд "Үнсгэлжин" уралдааныг зарлалаа. Энэхүү уралдаан 11 дүгээр сарын 25-нд эхлэх бөгөөд нэг сарын хугацаанд үргэлжилж, 12 дугаар сарын 25-нд дуусах юм. Уралдаанд оролцогчдод зориулж, "Goo spinning"-ийн зүгээс сарын төлбөрийг 50 хувь хямдруулж, 60000 төгрөг болгожээ. "Үнсгэлжин" уралдаанд оролцоод хамгийн их жин хаяж, тууштай хичээллэж чадсан нэгэн оролцогчид "Goo spinning"-т гурван сар үнэгүй хичээллэх эрх, "Goo dali" салонд 50 хямдралтай үйлчлүүлэх эрхийн бичиг бэлэглэх юм байна. "Үнсгэлжин" уралдааны дэлгэрэнгүй мэдээллийг "Goo spiinning" хуудсаар болон 91910525 утсаар лавлаарай.