11.21

Ганцаараа байж, өөртөө дүгнэлт хийх нь дотоод хүч, ойлголт урам зоригийг авчирна

Хонь - (3/21-4/19) 
Бусдын хүслийг биелүүлэх гэж оролдох амаргүй. Шийдэмгий бай, бусдын дээрэлхэх, доромжлох оролдлогыг тас цохь. Хэрэв дарамт шахалт хэтэрхий их байвал эрүүл ухаанаар тунгаан бодох нам гүм, тайван газар ол. Утас байнга хангинаж, э-мэйлээр маш олон захиа ирж өнөөдөржингөө та ачаалалтай ажиллана. Амралтаа авбал агаарт салхинд гар. Байгалийн сайханд амарч, ядаргаагаа тайлах нь үр дүнтэй.

Үхэр - (4/20-5/20) 
Санхүү, мөнгөний асуудалд анхаарал хандуул. удаан уулзаагүй найзууд санаандгүй тааралдана. Уулзалт ярилцлагын үеэр хүмүүстээ болгоомжтой харьц. Хайртай хүнтэйгээ гэр бүлээсээ хол амьдрахаар шийдсэн бол энэ нь маш тааламжтай нөхцөл байдал юм. Өмч хөрөнгөтэй холбоотой хэлэлцээр мөн хүүхдүүдийн тэтгэмжтэй холбоотой шийдвэр гаргахад зохистой цаг. Үхрийнхэн захаас юм худалдаж авахдаа хянамгай байгаарай. 

Ихэр - (5/21-6/21) 
Ажилдаа сэтгэл хангалуун болж, зорилгоо тодорхойлсноор эргэлзээтэй байдал арилж өөрийгөө илүү их ойлгох болно. Өөрийгөө хөгжүүлэхийг маш ихээр хүсэх болно. Хэн нэгэн таны шийдвэрт саад болохыг бүү зөвшөөр. Өөрийн авъяас чадвартаа итгэлтэй байж жижиг асуудлуудад санаа зовохоо боль. Танд олон боломж гарч ирэх бөгөөд эрсдэлтэй алхам хийж зүрх сэтгэлээ дагахад бэлэн бай.   

Мэлхий - (6/22-7/22) 
Од гарагууд өнөөдөр идэвхитэй хөдөлгөөнтэй байна. Ирж буй 4 долоо хоногт өдөр тутмын үүрэгт ажлынхаа хажуугаар зав чөлөө гаргаж сэтгэл санаа, бие махбодь, оюун санаагаа амраах нь зүйтэй. Ажлын хувьд оюун ухаантай холбоотой эрэл хайгуул хийхийг хичээх хэрэгтэй. Хоёрдугаарт, хайр дурлалын гараг цолмон Хилэнцийн ордод орж сэтгэл зүрхний асуудлыг бүхний түрүүнд тавих болно. Таны бэлгийн дур хүсэл нэмэгдэх болно. Зугаатай арга хэмжээ төлөвлөх нь зүйтэй. 

Арслан - (7/23-8/22) 
Хүн бүр таныг хазах гэж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Харилцаа холбоогоороо дамжуулан ажилтай болно гэдэг томоохон асуудал болж мэдэх ч та өөрөөрөө бахархах болно. Бясалгал хийж, агаарт алхах зэргээр өөртөө заавал цаг гаргаарай. Та яг зөв зам дээр зогсож байгаагаас гадна ямар ч хэцүү саад бэрхшээлтэй учирлаа ч гэсэн сайхан зүйлсийг өөрийн нүдээр харах болно. Найз нөхдөө үнэлж сур. Та тэдэнгүйгээр өөрийн амьдралыг төсөөлж чадах уу? 

Охин - (8/23-9/22) 
Гэр бүлийн харилцаанд нөлөө үзүүлэх бөгөөд энэ асуудал сарын турш анхаарлын төвд байх болно. Гэр орноо засч тохижуулах зорилгоор эд зүйл худалдан авахад таатай. Ирээдүйн санхүүгийн эх үүсвэрээ бий болгож, тогтворжуулахад таатай өдөр. Зарим нэг нь шинээр байшин худалдаж авах эсвэл гэртээ засвар хийхээр шийднэ. Бусадтай харилцах чадвар сайжрах бөгөөд найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ ярилц.   

Жинлүүр - (9/23-10/22) 
Таны харилцаа холбоо тааламжгүй байх нь. Ажилдаа анхаарлаа хандуул. Таны ухаан таныг бусдад таниулж, ажлын амжилт үзүүлэхэд тань нөлөөлнө. Нам гүм орчинд бясалгал хий. Өөрийнхөө бодол, мөрөөдлийн талаар бичсэнээр өөрийгөө илүү таниж ойлгох боломж нэмэгдэнэ. Сэтгэл зүйч, сэтгэл санааны уншлага ч илүү амжилттай байхад тань нөлөөлөх байх. 

Хилэнц - (10/23-11/21) 
Cap мөрөөдөмтгий Загасны орд руу шилжин орох тул баяр хөөр, аз жаргал бол энэ өдрийн түлхүүр. Мөн өнөөдөр Сугар гараг 12-р гэр болох Жинлүүр рүү хөдөлснөөр танд нэмэлт бонус өгч, таны 1-р гэр болох Хилэнцийн ордыг гэрэлтүүлнэ. Хилэнцийн ордод байгаа Сугар гараг хайр дурлалыг эрчимжүүлнэ. Хүмүүс бэлэг, хайрын тунхаг гаргаж таныг хэр зэрэг халамжилдгаа харуулах байх. Та сэтгэлтэй хүндээ илүү их халамж тавьж, хүндэлдэг гэдгээ харуулах сайхан боломж ирлээ. 

Нум - (11/22-12/21) 
Тогтмол харьцаа тогтоохоор хайж байгаа ганц бие мэлхийнүүд өөрөөсөө ахмад, илүү баян нэгнийг жинхэнэ олз гэж тооцох болно. Зарим азтай мэлхийнүүд гэрлэх санал хүлээж авах ба эсвэл өөрийн мөнгөөр байшинтай болох шийдвэр гаргаад түүнийгээ одоо тэмдэглэх болно. Хуучин найзуудаасаа салж хагацахад хөнгөхөн гуниг төрөх боловч шинэ найзуудтай болно гэдэг бодол сэтгэлийг чинь хөдөлгөх болно. 

Матар - (12/22-1/19) 
Өглөөдөө зарим асуудал урагшгүй байх ч сайхан өдөр болно. Зөн совин, өрөвч сэтгэл, бодитой хандах хандлага харагдана. Од эрхэс танд амрах, ядаргаагаа тайлах, оюун ухаанаа сэргээх, урам зориг, бие махбодоо цэнэглэхийг анхааруулж байна. Хувийн нууц болон хувийн орон зай танд маш чухал байна. Ганцаараа байж, өөртөө дүгнэлт хийх нь дотоод хүч, ойлголт урам зоригийг авчирна. Авьяастай бол урлагийн төрлөөс суралц.   

Бумба - (1/20-2/18) 
Дэлгүүр хэсэх өдөр. Өнөөдөр та үнэтэй гэхээсээ илүүтэй бусдыг гайхашруулах ховор бэлэг худалдан авч чадна. Хөрөнгө оруулалтыг хамгийн бага түвшинд хий. Учир нь энэ цаг үед үл хөдлөх хөрөнгийн асуудалтай зууралдахад тохиромжгүй. Бизнесийн гэрээ хэлцэл уналтад орсноос болж та банкинд багахан хэмжээний мөнгөтэй үлдэж магадгүй. Тиймээс бэлэн мөнгөө найдвартай хүү, ашиг олж чадах хугацаатай хадгаламжинд хий.   

Загас - (2/19-3/20) 
Өнөөдөр гайхалтай чиг хандлага илрэх ба та нарын ордыг одод ивээхболно. Од эрхэсийн нөлөөгөөр та цовоо сэргэлэнг цог жавхаатай байна гэдэгтээ баттай итгэх хэрэгтэй. Харин бизнесийн Загаснуудын хувьд та нар эдгээр сансрын энергийг маш үр дүнтэйгээр ашиглах болно. Хол байдаг худалдан авагч, үйлчлүүлэгчтэйгээ гэрээ хэлэлцээрээ бэхжүүлж чадахаас гадна экспорт, импортын шинэ зах зээл рүү довтолгоон хий.