Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 61 дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах ангиудын бүрэлдэхүүн цаг алдалгүй шуурхай ажиллаж унтраасан аж. Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос 28 хүний амь биеийг аварч, гал түймэрт түлэгдэж гэмтсэн нэг хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүргэж, гал түймрийн аюулд өртөж нас барсан нэг хүний цогцсыгцагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Гал түймрийн улмаас нэг хүн түлэгдэж, нэг хүн нас баржээ.
Тодруулбал, 2015 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01:33 цагийн үед Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард аюушийн 8 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага ирсэнээр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн гал унтраах тасаг очиход 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг унтраасан аж. Уг гал түймэрт 97 настай эмэгтэй өртөж нас барсан байсныг цагдаад, 28 настай эмэгтэй түлэгдсэн байсныг эмчид тус тус хүлээлгэн өгчээ. Баяр, амралтын өдрүүдэд гарсан объектын гал түймрийн 61 удаагийн дуудлагаас 31 удаагийн дуудлага буюу нийт дуудлагын50 хувийг ил задгай хогийн цэг, орон сууцны хогийн сувагт хог шатсан дуудлага эзэлж байгаа гэнэ.
Иймд ил задгай хог хаяхгүй байх, орон сууцны жижүүр, СӨХолбооны холбогдох албан тушаалтнууд Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавихыг анхааруулав.