УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нарын нэр бүхий таван гишүүн Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд С.Баярцогтыг огцруулах тухай асуудлыг өргөн мэдүүлсэн ч түүнийг огцруулах асуудал дэмжигдээгүй өнгөрсөн билээ. Өөрөөр хэлбэл, С.Баярцогт асуудлаас мултарсан гэж ойлгож болно.
Нэр бүхий гишүүд Засгийн газрын гишүүнийг огцруулах үндэслэлдээ, Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тодотгол хийх үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын гарын үсэг бүхий “Эрдэнэс Оюутолгой” ТӨК-д хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр АНУ-ын “Painter Law Firm” нэртэй, гэр бүлийн хоёрхон гишүүнтэй компанитай 17 тэрбум 500 сая төгрөгийн санхүүжилтийг 2015 оны төсөвт тусгуулсан бөгөөд урьдчилгаа төлбөр 455 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Энэхүү үйлдэл нь нь татвар төлөгчийн хөрөнгө, төсвийн хөрөнгийг шамшигдуулан зориулалтын бус зүйлд хууль бусаар зарцуулах үндэслэл болсон гэж үзэж байсан юм.
Дээрхи компани нь Т-Батаарыг Америкаас эх нутагт нь авчирахад гол нөлөө үзүүлж, тусласан компани гэнэ шүү. Тиймээс эл компаниас зөвлөгөө авах нэрийдлээр ийнхүү 17 тэрбум төгрөгийн урьдчилгаа болгож их хэмжээний мөнгө төсөвлөсөн байгаа аж.