“Төөрдөг байшин” үзэсгэлэн Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн дэргэдэх “Орт” галерейд нээгдсэн бөгөөд “Амьдрал бол төөрдөг байшин, гэвч өрөө бүрт аз жаргал бий. Хаалгыг нээ” уриан дор дэлгэгдэж байна. Үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд уран бүтээлчдийн бүтээлийг борлуулж үнийн дүнгээс 40 хувийг амьдралын хүнд нөхцөл байдалд байдаг ч сурч мэдэх чин эрмэлзэлтэй хүүхдүүдэд зориулах юм байна.